Hunu аппын үйлчилгээний нөхцөл
Энэхүү үйлчилгээний нөхцөл ("Нөхцөл") нь Hunu аппликейшнийн ("Апп") бүх хэрэглэгчдэд хамаарна. Аппликейшнийг ашиглахын тулд та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч, даган мөрдөхийг анхаарна уу.
1. Ерөнхий нөхцөл
Hunu апп нь малчдад зориулсан GPS мал хяналтын систем, цаг агаарын мэдээлэл, бэлчээрийн газрын зураглал болон бусад холбогдох үйлчилгээг санал болгодог. Аппликейшнийг зөвхөн хууль ёсны болон ёс зүйн хүрээнд ашиглах ёстой.
2. Үйлчилгээний хамрах хүрээ
- Аппликейшний зарим функц нь төлбөртэй эсвэл интернет холболт шаардлагатай.
- Бид ямар ч үед шинэчлэлт хийх, функц өөрчлөх, эсвэл тодорхой үйлчилгээг зогсоох эрхтэй.
3. Хэрэглэгчийн үүрэг ба хариуцлага
- Хэрэглэгч бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн оруулах үүрэгтэй.
- Хэрэглэгч өөрийн нууц үг болон хувийн мэдээллээ хамгаалах үүрэгтэй.
- Хэрэглэгч Апп-ийг бусдын эрх ашгийг хохироох, хууль зөрчих, эсвэл зөвшөөрөлгүй ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
4. Төлбөр ба гүйлгээ
- Апп доторх зарим үйлчилгээ, бүтээгдэхүүн нь төлбөртэй байж болно.
- Төлбөрийг Apple App Store болон Google Play Store-ийн тогтоосон журам, нөхцөлийн дагуу хийнэ.
- Бид буцаан олголтын бодлогоо тухайн платформын дүрмийн дагуу хэрэгжүүлнэ.
5. Оюуны өмч
Аппликейшний нэр, лого, програм хангамж, контент, өгөгдөл зэрэг бүх оюуны өмчийн эрх нь Хүнү Клаймат Тек ХХК-ийн өмч бөгөөд зохиогчийн эрх болон бусад хуулиар хамгаалагдсан болно. Хэрэглэгч эдгээрийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараах, худалдаалах эрхгүй.
6. Хариуцлагын хязгаарлалт
Апп-аас авсан мэдээлэл (цаг агаарын урьдчилсан мэдээ, засгийн газрын мэдээлэл, зудын эрсдэлийн мэдэгдэл гэх мэт) нь 100% баталгаатай биш байх магадлалтай бөгөөд гуравдагч мэдээллэгчдээс хамааран алдаа гарах боломжтой. Hunu болон түүний хөгжүүлэгчид нь апп-ийг ашигласнаас үүдэлтэй аливаа шууд болон шууд бус хохирлыг хариуцахгүй. Хэрэглэгч өөрийн эрсдлийг ойлгон Апп-ийг ашиглана.
7. Нууцлал ба мэдээллийн хамгаалалт
Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй. Нууцлалын бодлого тусдаа баримт бичигт тодорхойлогдсон бөгөөд энэхүү Нөхцөлийн салшгүй хэсэг болно.
8. Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт
Бид эдгээр Нөхцөлийг ямар ч үед шинэчлэх, өөрчлөх эрхтэй. Шинэчилсэн нөхцөл нь Апп-д нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч Апп-ийг ашигласнаар тухайн үеийн хамгийн сүүлийн хувилбарыг дагаж мөрдөнө.
9. Холбоо барих
Хэрэв та манай үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлттэй бол дараах хаягаар холбогдоно уу:
10. Хэрэглэх эрх
Эдгээр үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр та "Hunu" аппликейшнийг ашиглах эрхтэй болно.